Tuesday, November 15, 2016

Өнөөдөр нэг дусал нулимс өвөр дээр минь ойчлоо
Өндийгөөд бас нүдээ арчаад өлгөөтэй толинд харлаа
Өө тэр чинь нулимс биш гуниг байсан юм байна
Өрөөлийн өргөснөөс мултарсан сэтгэлийн чийг байсан байна
Гунигт живсэн харц тунгалаг болсон байлаа
Гундаж явсан сэтгэл хөнгхөөн сэвэлзэж эхэллээ.

No comments:

Post a Comment